
2018 оны Элсэлтийн Ерөнхий Шалтгалтын онлайн бүртгэл өнөөдөр 9:00 цагт орон даяар эхэлж байгаа тул ЕБС-ийн сурагчид https://eyesh.eec.mn/reg бүртгүүлнэ үү.
Энэхүү шалгалтад 2018 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой юм. Та өөрийн бүх мэдээллийг үнэн зөвөөр бөглөх шаардлагатай бөгөөд энэхүү мэдээллүүдэд тулгуурлан таны дүнг эргэж мэдээлэх, ерөнхий шалгалтын батламжийг хэвлэнэ. Онлайн бүртгэлийн төлбөр тооцоог интернэт эрхтэй Visa эсвэл Mastercard төлбөрийн картаар хийнэ.