
XVII жарны шороон нохой жил айлчлан ирж, цагаан сарын баяр болоход 11 хоног үлдлээ. Баярын өдрөөр гурав хоног амрах бөгөөд шинийн нэгэн энэ сарын 16-нд буюу баасан гаригт тохиож байна. Харин шинийн 2, 3 энэ сарын бямба, ням гаригт таарлаа. "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д Цагаан сарын баяраар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд амарна гэж заасан байдаг.