
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Гэмтэл, согог заслын тасгийн хамт олон спортоор хичээллэх явцдаа гэмтэл авсан 39 настай өвчтөнд өвдөгний урд чагтан холбоосыг сэргээх дурангийн хагалгааг амжилттай хийлээ. Жилд дунджаар 600 хүн иймэрхүү байдлаар бэртэж гэмтдэг байна. Гэмтлийн мэс заслын эмч, хошууч Л.Булган хэлэхдээ "Эрчимтэй хөдөлгөөн шаардсан спортоор хичээллэдэг бол биеэ сайтар халааж байж хүнд дасгал сургуулилт хийж байх хэрэгтэй" гэв. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн хамтын ажиллагааны хүрээнд ГССҮТ-ийн гэмтлийн мэс заслын эмч С.Батсүх тус хагалгаанд хамтран оролцлоо.