
Монголын сэтгүүлдчийн нэгдсэн эвлэлийн 17-р их хурал Нийслэлийн иргэний танхимд эхэллээ. Хурлын эхэнд удирдах тэргүүлэгч дэгийг хэлэлцэж байна. Хурлын тэргүүлэгч гишүүнээр таван хүнийг сонгосон бөгөөд үүнд өдөр тутмын сонинуудын холбооны төлөөллүүдийг багтаасангүй. Харин хурлын гишүүдийн санал шүүмжлэлийн дагуу мэдээллийн хэрэгсэл бүрийн төлөөллийг багтаасан тооллогын комисс байгууллаа. Түүнчлэн сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийг найман жил удирдсан Б.Галаарид үг хэлсэн юм. Тэрбээр сэтгүүлзүй хараат байдалтай байсаар байгааг онцлов. Мөн ёс зүйг хөндөж, ярих нь зөв хэмээгээд энэ хурлаар эвлэлийн дэргэд ямар нэгэн бүтэц оруулна гэв. Мөн гурван парламент дамжиж буй хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцүүлэх тал дээр хэн ч дуугарахгүй байгааг бас хөндлөө.