
Сүхбаатар аймгийн зарим суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсны зэрэгцээ өвөлжилт хүндэрч, өвс тэжээлгүй болж байгаа аж. Тиймээс тус аймгийн Эрдэнэцагаан сум руу өвс хүргэхээр явсан 10 машины жолооч замдаа цасанд сууж, хоёр хоног хоол хүнсгүй, хүнд нөхцөлд байгаа гэнэ. Ерөнхий сайдыг Сүхбаатар аймагт ажиллан иргэдтэй уулзах үед жолооч нарын ар гэрийнхэн энэ талаар гомдол мэдүүлсэн аж.
Гэтэл Ерөнхий сайдыг Шилийн богдод гарч “малгайн үсээ” сэргээхэд нь зориулж Онцгой байдлын алба хаагчид хоёр хоногийн турш замын цасыг цэвэрлэсэн ч салхи, шуурганы өмнө хүчин мөхөстөж байгааг ч энэ үеэр ярьсан юм байх. Харин аймгийн Онцгой байдлын дарга нь “холбогдох арга хэмжээ авна” гэсэн бөөрөнхий хариулт өгсөн гэнэ.