
Голланд улсаас гаралтай дэлхийн хамгийн алдартай телевизийн шоу нэвтрүүлгийн нэг гэгддэг “The Voice” шоуг Монгол ТВ албан ёсны эрхтэйгээр эх орондоо нэвтрүүлсээр дөрөв дэх дугаараа толилууллаа. Үзэгчдийг зурагтын өмнө уяж, “Авьяас, Чанар, Чадвар” гурвын төгс хослолыг эрэлхийлсэн тус шоуны энэ удаагийн дугаарт чамгүй авъяастнууд оролцсоноор тэмцээнийг улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгосоор байна. Тэгвэл сүүлийн дугаараас зарим хэсгийг сонирхуулж байна.