
"Да хүрээ" автомашины захыг нүүлгэх тухай асуудал нь тус газар ажилладаг 6000 гаруй бизнесс эрхлэгчдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Тодруулбал нийслэлийн бодлогын хүрээнд 22-ын товчооны авто зогсоолын үйл ажиллагааг жигдрүүлэх зорилгоор импортын автомашины бүртгэлийг хотоос гаргасан нь хүндрэл удаж байгаа талаар Эко автомашин үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Ц.Лхагважав мэдээллээ.
Тэрээр хурлын үеэр онцлохдоо "Баячуудын унадаг 0 заалттай автомашины бүртгэлийг хотын төвд Баянзүрх АТҮТ-д өгдөг атлаа жирийн иргэдийн унаж хэрэглэдэг импортоор орж ирсэн автомашины бүртгэлийг хотоос гаргасан нь ядарсан иргэдийг туйлдуулж байна. Үндсэн хуулийн тэгш байх, төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх, нэг цэгийн үйлчилгээ гэх мэт зүйл хоосон тунхаг болжээ" гэв.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах лайваас үзнэ үү