
.jpg)
Халдварт өвчин судлалын үндэсний төв ХДХВ/ДОХ-той иргэдэд үйлчлэх хөнгөвчлөх эмчилгээний ортой тасагтай болж байна. Өнөөдөр уг тасгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд нээв.
Өнгөрсөн оны арвандүгээр сарын 21-ний байдлаар, ХДХВ-ийн халдвар авсан 249, нас баралтын 40 тохиолдол бүртгэгдээд байна. Манай улсад ХДХВ-ийн халдвар авсан хүмүүсийн 99.1 хувь нь бэлгийн замаар халдвар авсан нь тогтоогдсон байдаг байна.
ХДХВ/ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлын 81 хувь нь эрэгтэйчүүд гэнэ. Нийт бүртгэгдсэн тохиолдлыг насны байдлаар нь авч үзвэл, 39.6 хувь нь 25-34 насныхан байдаг аж.