
Нийт нутгаар өнгөрсөн амралтын өдрүүдэд салхи шуургатай байж, замын хөдөлгөөн ч хязгаарласан билээ. Энэ үеэр Дорнод, Сүхбаатар аймгийн хилийн хэсгээр шуурганд уруудан 500-гаад бод хилд тулсныг хариуцсан нутаг дэвсгэрийн хилчид тогтоосон байна. Орон нутгийн ханшаар тооцож үзэхэд 160 гаруй сая төгрөгийн хохирол иргэд, малчдад учирч болзошгүй байж.
Үүнээс өмнө буюу нэгдүгээр сарын 28-30-нд болсон шуурганы үеэр Сүхбаатар аймгийн хилийн хэсгээр 790 толгой адуу, 80 орчим үхэр шуурганд уруудан улсын хилд тулсан гэнэ. Хилчид тэдгээр малыг тогтоон эздэд нь хүлээлгэн өгч малчдад учирч болзошгүй байсан 756 сая гаруй төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.