
УИХ-ын гишүүн, физикийн ухааны доктор Агваанлувсангийн Ундраа санаачлан МУИС-ийн Шинжлэх ухааны сургуульд байгалийн ухааны салбарын хими, физик, биологи, математикийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудыг дэмжих өөрийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийг 2018 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн зарлажээ. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь 2018-2020 он хүртэл буюу 3 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд жил бүр 10 оюутанд хүртээнэ.
1,000,000 төгрөгийн энэхүү тэтгэлэгийг амжилттай суралцаж буй 5 оюутан, судалгаа, шинжилгээний ажилд идэвхитэй оролцдог 5 оюутанд олгох гэнэ.
Тэтгэлэгт хөтөлбөрийн шаардлага:
- Хими, физик, биологи, математикийн хөтөлбөрөөр суралцаж буй 3,4-р түвшний идэвхитэй төлөвийн суралцагч байх,
- Эрдэм шинжилгээний хурал, судалгаа шинжилгээний ажилд идэвхитэй оролцдог байх,
- Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх
Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.num.edu.mn/ холбоос дээр дарж сонирхоно уу