
НӨАТ-ын азтануудыг өнөөдөр тодруулжээ. Энэхүү тохирлоор 2018 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдрүүдийн худалдан авалтын үр дүнд авсан баримтууд хамрагдсан бөгөөд 5 сая төгрөг хожсон ес, 1 сая төгрөг хожсон 142 азтан тодорлоо.
Энэ сараас мөнгөн урамшууллын нэмэгдсэн хэлбэрээр тохирол явагдсан ба тодруулбал,
3 орон таарч, 50 мянган төгрөг хожсон 13 386 баримт
4 орон таарч 200 мянган төгрөг хожсон 1423 баримт
5 орон таарч 1 сая төгрөг хожсон 142 баримт
6 орон таарч 5 сая төгрөг хожсон 9 баримт
7 орон таарч 10 сая төгрөгийн азтан тодорсонгүй
8 орон таарч 50 сая төгрөгт баримт тохирсонгүй
Түүнчлэн супер сугалааны тохиролд азтан тодорсонгүй.
Та азтан болсон эсэхээ ebarimt.mn сайт болон ebarimt аппликейшнээр орж шалгах боломжтой