
Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Аргентин улс хоорондын хэлэлцээрээр хоёрдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, монгол иргэд 90 хүртэл хоног Аргентин улсад визгүй зорчих боломжтой болжээ.
БНСУ-ын Бусан хотноо 2017 оны 8-р сарын 31-ний өдөр хоёр тал гарын үсэг зурснаар Монгол Улсын энгийн паспорт эзэмшигч иргэд гадаадын 20 улсад визгүй зорчих боломжтой болж байна.
Гадаад харилцааны яамны зүгээс иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зорилтын хүрээнд монгол иргэд визгүй зорчдог улсын тоог нэмэгдүүлэх, монгол иргэдэд тавигддаг визийн шаардлагыг хөнгөвчлөх чиглэлээр гадаадын улс орнуудтай идэвхтэй яриа хэлэлцээ явуулж ирсэн бөгөөд цаашид ч мөн энэ төрлийн хэлэлцээг үргэлжлүүлэх гэнэ.