
Өнөөдөр гадаа 5 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
3 дугаар сарын 14-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 73 дахь өдөр бөгөөд он дуусахад 292 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 5 хэмийн дулаан бол шөнөдөө -8 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 8, есөн улаан мэнгэтэй цагаан нохой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нас уртсах гэнэ. Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2634.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.40, юань 392.00, вон 2.34 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 18.28 цагт сар тал болно.
- 07.30 цагт БСШУС-ын сайд, Нийслэлийн Засаг дарга нарын тэргүүтэй хүмүүс нийслэлд хэрэгжиж бгаа концессын төсөл арга хэмжээний хэрэгжилттэй танилцана.
- 14.00 цагт Нийслэлийн иргэний танхимд Нийслэл, дүүргийн Хүүхдийн холбоо болон оролцооны байгууллагуудын чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна.
- 09.00 цагт “Жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сургалтыг НХГБХГ-ын хурлын танхимд зохион байгуулагдана.
- ШУА-ийн Физик Технологийн Хүрээлэнд пи тооны өдрийг 13.30 цагаас 4 дэх жилдээ уламжлал болгон тэмдэглэж байна.
- 10.30 цагт Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2008 онд Төвдийн Лхас хотод тусгаар тогтнолыг дэмжсэн олон арван жагсаал, бослого хөдөлгөөн болов.
- 2006 онд Чадын цэргийн алба хаагчид төрийн эргэлт хийхийг завджээ.
- 1995 онд АНУ-ын сансрын нисэгч Норман Тагард задгай сансарт Оросын ачааны машин жолоодсон анхны сансрын нисэгч болов.
- 1994 онд гар утасны хамгийн хүчтэй процессор болох Лайнукс кернел хувилбарын 1.0.0 загвар худалдаанд гарчээ.
- 1988 онд газар нутгийн маргаантай байдаг Спратти арлын төлөөх тулаанд Хятадын арми Вьетнамын армийг бут ниргэжээ.
- 1980 онд Польшийн нийслэл Варшавын ойролцоо "ЛОТ 7" хөлөг онгоц осолдож 87 хүн амиа алджээ. Амиа алдагсдын дотор Америкийн боксын шигшээ багийн 14 тамирчин багтсан байна.
- 1951 онд Солонгосын дайн: НҮБ-ын цэнхэр дуулгатнууд Сөүл хотыг эргэн мэдэлдээ авав.