
Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийнхэн өчигдөр нэг цэгийн үйлчилгээ, зөвлөгөө мэдээллийн төв нээлээ. Нийгмийн даатгалын болон банк, нотариатын бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх тус төвийнхөн иргэдээс цахимаар өргөдөл, гомдол хүлээн авч, шийдвэрлэх аж.
Үүнээс гадна иргэдэд үйлчлэхдээ ямар нэгэн тодорхойлолт, архивын лавлагаа шаардахгүй, мэдээллийн сангаасаа цахимаар харах боломж бүрдүүлсэн гэнэ. Дээрх хэлтсийн дарга Б.Энхтөр “Баянзүрх дүүрэг 350 мянга гаруй оршин суугчтай. 38.5 мянган өндөр настанд тэтгэвэр, 27 мянга орчим даатгуулагчид тэтгэмж олгож, нийгмийн даатгалын үйлчилгээг цөөнгүй хүнд хүргэдэг, ачаалал ихтэй байгууллага. Энэхүү төв нээгдсэнээр иргэдэд үйлчилгээ үзүүлэх шат дамжлага цөөрөх давуу талтай” гэв.