
Гадаад паспорт, иргэний үнэмлэхээ цахимаар захиалах үйлчилгээг нэвтрүүлж байгаа тухай Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал, Улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд иргэний үнэмлэх болон гадаад паспорт захиалгын үйлчилгээ нь цахим хэлбэрт шилжиж буй аж. Өнөөдрийн байдлаар УБЕГ-т тус үйлчилгээг хэрэгжүүлэхэд шаардлагатай програм хангамж болон бэлтгэл ажил бүрэн хангагдсан бөгөөд одоогийн байдлаар програмын туршилт хийгдэж байгаа аж. Тус үйлчилгээ нь ирэх долоо хоногийн мягмар гарагаас эхлэн бүрэн хэрэгжиж эхэлнэ. Харин гадаад паспортыг энэ сарын сүүлээр цахимаар захиалах боломж бүрдэх юм байна.
Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр Монгол Улсын иргэн гадаадаас ч, мөн орон нутгаас ч гадаад паспорт, иргэний үнэмлэхээ цахимаар захиалах боломжтой аж.