
KFC сүлжээ ресторанаар үйлчлүүлсэн иргэд хордлого авсан тухай мэдээлэл өнгөрсөн сард дуулиан дэгдээж байсан билээ. Тэдгээр өвчтнүүдээс цусан суулгын нян илэрсэн гэдгийг НМХГ-аас урьдчилсан байдлаар мэдээллэсэн.
Хүн хордсон хэрэг үүсээд сарын хугацаа өнгөрсөн ч мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалтын эцсийн дүгнэлтийг хэзээ танилцуулах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй аж. Энэ талаар “НМХГ-аас KFC сүлжээний Зайсан салбарт хийсэн хяналт шалгалтын дүн эцсийн байдлаар гарсан. Гэхдээ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа учраас прокурорын зөвшөөрлөөр шалгалтын хариуг мэдээлнэ” гэжээ.
Юутай ч KFC сүлжээ ресторанд Зөрчлийн тухай хуулиар есөн сая төгрөгийн торгууль оногдуулахаар байгаа аж.