
Сүхбаатарын талбайн баруун талд буюу Хотын захиргааны байрны орчимд гал гарчээ. Одоогоор гал юунаас болж гарсан нь тодорхойгүй байгаа бөгөөд Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид галыг унтраахаар ажиллаж байна. Галын улмаас хүний амь нас эрсдэж, хүн гэмтээгүй юм байна.
Гал гарч байгааг анх хараад ОБЕГ-т дуудлага өгсөн иргэний мэдээлснээр их хэмжээний дэлбэрэх чимээ сонсогдсоны дараа гал дүрэлзэн ассан бөгөөд дуудлага өгснөөс арав орчим минутын дараа онцгой байдлын алба хаагчид ирсэн байна.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
