
Өнөөдөр гадаа -2 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
3 дугаар сарын 19-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 78 дахь өдөр бөгөөд он дуусахад 287 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -2 хэмийн хүйтэн бол шөнөдөө -10 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 13, дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал ирэх гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2634.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.80, юань 392.00, вон 2.34 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд “НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН САЙН ДУРЫНХНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ”-ийг нээж байгаа тухай хэвлэлийн бага хурал зарлалаа.
- 08.00 цагт БСШУС-ын сайд Ё. Баатарбилэг сургуулийн өмнөх боловсролын байгууллага /цэцэрлэг/ багш нараас бүрдсэн үндэсний баг дээр очиж ажиллана.
- ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос Тогтвортой хөгжлийн 16 дахь зорилгын 16.10.2 шалгуур үзүүлэлтийг Үндэсний сайн дурын тайлан илтгэлд тусгах асуудлаар олон талт зөвлөлдөх уулзалтыг НҮБ-ын байрны хурлын танхимд зохион байгуулж байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1955 оны энэ өдөр "Хатуу самар" киноныхоо дүрээр алдаршсан Америкийн нэрт жүжигчин Брюс Уиллис мэндэлжээ.
- 2016 онд Оросын Ростов-он-Дон хотод Арабын нэгдсэн эмиратын Флайдубай 981 дугаарын нислэг газардаж байхдаа осолдож хөлөгт зорчиж явсан 62 хүн бүгд амиа алджээ.
- 2011 онд Ливийн иргэний дайн: Ливийн удирдагч Муаммар Каддафигийн арми Бенгази орчимд Францын нисэх хүчинд ялагдсаны дараа Ливи дэх цэргийн ажиллагаа эхэлжээ.
- 2004 онд Тайванийн Ерөнхийлөгч Чен Шуй-Бан ерөнхийлөгчийн сонгуулийн дөнгөж өмнө будуулав. Золоор тэр эсэн мэнд үлдсэн юм.
- 2004 онд Балтийн тэнгист 1952 онд осолдсон Оросын "Миг-15" онгоцыг Шведын "ДС-3" онгоц буудан сөнөөсөн болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ.
- 1990 онд Австри улсад үндэстний цөөнхийн хооронд бага зэргийн мөргөлдөөн болжээ. Мөргөлдөгч талууд Австрийн эзэнт гүрний 1848 оны хувьсгалын ойн үеэр ийнхүү тулаан дэгдээсэн байна.
- 1989 онд Израйль болон Египетийн хооронд байгуулсан 1979 оны хэлэлцээ ёсоор Таба хот Египетийн талд бүрэн шилжив. Улмаар Египетийн засгийн газар Таба хотод төрийн далбаагаа мандуулжээ.
- 1962 онд бүх цаг үеийн түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн дуучин Боб Диланы "Боб Дилан" цомог худалдаанд гарав.