
Цаг уурын байгууллагаас цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна.
Өнөө шөнө Завханы нутаг, Говь-Алтайн хойд хэсгээр, маргааш өдөр Өвөрхангайн нутаг, Баянхонгорын хойд, Архангайн зүүн, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр цасан шуурга шуурах гэнэ.