Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр болон Бодь цамхаг хоорондын зайнд байрлах хэсэг газарт 2019 оны гуравдугаар сарын 18-нд буюу өчигдөрийн 17.30 цаг орчимд гал гарсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тус хоёр барилгын хоорондын зайд Бодь цамхагийн агааржуулалтын системийн цахилгаан төхөөрөмж болон НЗДТГ-ын актлагдсан модон эдлэлүүд түр хураалттай байжээ.
Гал гарсан шалтгааныг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйгээс тодруулахад тэрбээр "Голомт банкны хөргөлтийн систем шатсанаас үүдэн ойролцоох ахуйн эдлэлүүдэд гал гарсан байж болзошгүй" хэмээн таамаглаж буй аж. Шалгалтын эцсийн дүгнэлт 14 хоногийн дараа гарна гэлээ.