
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслийг боловсруулж буй. Тус хуулийн төслийг олон нийтийн эрх ашигтай бүрэн нийцүүлэх үүднээс бизнес эрхлэгчид, судлаачид, холбогдох иргэд, байгууллагуудаас санал авч байна.
Хуулийн төсөлтэй холбоотой саналаа zuvshuurul@cabinet.gov.mn хаягаар болон бичгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандан ирүүлэх боломжтой аж.