
ИНЕГ-ийн Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албанаас иргэдэд иргэний нисэхийн холбогдолтой мэдээллийг түргэн шуурхай хүргэх зорилгоор “AIS Mongolia” нэгдсэн аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлжээ. Энэхүү аппликэйшн нь Монгол Улсын нисэхийн мэдээллийн эмхтгэл, NOTAM мэдээ, нислэгийн цаг уурын мэдээ болон Монгол Улсад үйлдэгдэж буй нислэгийн цагийн хуваарийн мэдээллийг англи, монгол хэлээр хэрэглэгчдэд хүргэх зориулалттай юм. Түүнчлэн онгоцны маяг, нисэн гарах, нисэн ирэх аэродромын мэдээллүүдийг тус аппликешнд багтаажээ.
Хэрэглэгч Android болон Apple iOS үйлдлийн систем бүхий ухаалаг гар утас ашиглагч “AIS Mongolia” аппликэйшнийг үнэгүй суулган ашиглах боломжтой аж.
