
Өнөөдөр гадаа -3 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
3 дугаар сарын 20-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 79 дахь өдөр бөгөөд он дуусахад 286 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -3 хэмийн хүйтэн бол шөнөдөө -13 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 14, гурван хөх мэнгэтэй улаан луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал арвижих гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2634.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.10, юань 392.00, вон 2.34 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 12.00 цагаас Ерөнхийлөгч Х.Баттулгын Эм, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Л.Эрдэнэчимэг нь Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх газарт захиалга өгч Х.Бат-Ялалтыг шийтгүүлэхээр хандсан тухай мэдээлэл хийнэ.
- Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Амардэлгэр, Б.Цолмонгэрэл нарын хууль бусаар хөрөнгөжиж байгаа асуудлыг баримтаар дэлгэж, иргэн И.Энхсайхан мэдээлэл хийнэ.
- Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөх, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг хуулийн байгууллагад захиалга өгч иргэнийг шийтгүүлэх гэж байгаа талаар Иргэдийн Шударга Шүүх ТББ-аас мэдээлнэ.
- Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг "Наурыз-2019" Казах ёс заншил сурталчилах өдөрлөг 12.00 цагаас МЗХ-ны байранд зохион байгуулагдана.
- Улс даяар “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ.
- МУИС-ийн Байгалийн ухааны салбарын хими, физик, биологи, математикийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудыг дэмжих УИХ-ын гишүүн, физикийн ухааны доктор А.Ундраагийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ажиллагаа 09.00 цагаас МУИС-ийн Дугуй танхимд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2015 онд Дэлхий даяар сарны хиртэлт, хагас хиртэлт, том сар мандах үзэгдэл тохиожээ.
- 2014 онд Афганистаны Кабул хотод байрлах тансаг зэрэглэлийн "Серена" зочид буудалд дөрвөн зэвсэглэсэн этгээд халдаж найман хүн амиа алдав.
- 2003 онд Иракыг чөлөөлөх ажиллагаа: АНУ цэргийн ажиллагаа явуулахаас өмнө Их Британи, Австрали, Польш улсууд нэгдэн цэргийн ажиллагаа явуулахаар болов. Улмаар Ирак дахь олон улсын цэргийн ажиллагаа эхэлжээ.
- 1995 онд Японы нийслэл Токио хотын метронд Шинрикио Аүм гэгч сарин хийг цацсаны улмаар 12 хүн амиа алдаж, 1,300 хүн шархдав.
- 1990 онд алдарт дээрэмчин Фердинанд Маркосын эхнэр Имельда Маркосыг занданчлах, дээрэм хийх, зохион байгуулалттай гэмт хэргээр эрүү үүсгэн шүүх хурал эхэлжээ.
- 1985 онд нохойтой чаргаар 1,135 милл зай туулсан анхны хүн Либби Риддлес тодорчээ.
- 1964 онд Европын сансар судлалын агентлаг байгуулагджээ.