
Гаалийн байгууллага 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 18-ныг хүртэл 545.6 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, өдөрт дунджаар 10.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
Орлого ийнхүү өсөхөд валютын ханшийн зөрүү тодорхой хэмжээнд нөлөөлсөн байна. Тодруулбал, өнгөрсөн оны гуравдугаар сард төгрөгтэй харьцах ам.долларын ханш 2,395.4 байсан бол энэ жил 2,631 төгрөг буюу 235.6 төгрөгийн зөрүүтэй байгаа юм. Мөн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад татвартай импортын барааны орлого энэ онд 129%-аар өссөн байна.
Ажлын 50 хоногийн нийт орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 130.3 тэрбум төгрөг буюу 131.4%-аар өсжээ.