
Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ажлын байранд нэгжлэг хийсэн тухай зарим эх сурвалжууд мэдээлж байв.
Тэдгээрийн мэдээлж буйгаар Ц.Элбэгдоржийн хувийн уран зургийн цуглуулгатай холбоотой хэрэг үүссэн байж магадгүй гэлээ. Тухайлбал, тэрбээр ерөнхийлөгч байх хугацаандаа Монголын ховор уран зургуудыг өөрийн "Элбэг" нэртэй хувийн уран зургийн галлерейд байршуулсан гэх яриа үүсээд байна.
Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дээрх асуудалтай холбогдуулан өөрийн твиттер хуудаснаа ийн жиргэжээ.
Женко технолог.Таван толгойд бүрдүүлсэн цаас нь болохоо байсан уу!Эсвэл 10 хоногийн өмнө төрд шахсан 280сая $ын шороо нь олны анхааралд орох гээд байна уу.ШХАБ-д гишүүнээр элсэх санаархал нь бүтэхээ байсан уу.Миний өрөөнд нэгжлэг болоогүй.Би зураг цуглуулдаг,зураг хулгайлдаггүй. https://t.co/gOlAAN4aFb
— Цахиагийн ЭЛБЭГДОРЖ (@elbegdorj) March 20, 2019