
Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 1222 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 17 хүн амь насаа алджээ. Үүний 11 нь том хүн 6 нь хүүхэд байгаа юм.
Гал түймрийн шалтгаан нөхцөл нь айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэрэг хувь хүний санамсар болгоомжгүй байдлаас үүдэж байна гэжээ.
Иймд иргэдийг гал гарах нөхцлөөс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.