
Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн ажил үргэлжлүүлэн хийгдэхтэй холбогдуулан Олимпийн гудамж, Юнескогийн гудамжны уулзвараас Нарны зам хүртэлх түр замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 24-ний ням гаригийн шөнөөс эхлэн хаана.
Өөрөөр хэлбэл, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн талын замыг хааж Нарны замаас Олимпийн гудамж, Олимпийн гудамжнаас Нарны зам руу эргэх боломжгүй болох юм.
Иймд иргэд байрлуулсан тэмдэг тэмдэглэл, мэдээлэх самбарыг анхаарч хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.