
Жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдөр дэлхий нийтээр “Хүүхэлдэйчдийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүүхэлдэйн театр, "Dreambox" телевизтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах, хамтран хэрэгжүүлэх “Бүлтээхэй, Дэлдээхэй 2” хүүхдэд зориулсан үндэсний брэнд бүтээгдэхүүн гаргахаар зэхэж байгаа гэнэ. Энэ талаараа өнөөдөр 11.00 цагаас Монгол Улсын Хүүхэлдэйн театрт мэдээлэх юм байна.