
Өнөөдөр гадаа 0 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
3 дугаар сарын 21-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 80 дахь өдөр бөгөөд он дуусахад 285 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 0 хэмийн дулаан бол шөнөдөө -15 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 15, хоёр хар мэнгэтэй улаагчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2633.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.00, юань 392.00, вон 2.34 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.43 цагт сар тэргэл болно.
- 09.30 цагт Дэлхийн болон Монголын Ус, цаг уурын өдөрт зориулсан Эрдэм шинжилгээний бага хурал болно.
- Монгол Улсын Хүүхэлдэйн театр, "Dreambox" телевизтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах, хамтран хэрэгжүүлэх “Бүлтээхэй, Дэлдээхэй 2” хүүхдэд зориулсан үндэсний брэнд бүтээгдэхүүн гаргахаар зэхэж байгаа талаараа 11.00 цагаас Хүүхэлдэйн театрт мэдээлнэ.
- 11.00 цагаас УБЕГ-ын төв байр /Америкийн элчингийн баруун хойно хуучнаар Лаосын элчингийн байр/-нд иргэний цахим үнэмлэхийн онлайн захиалгыг эхлүүлж байгаатай холбогдуулан мэдээлэл хийнэ.
- 09.00 цагт МАХ, СҮҮНИЙ САЛБАРЫН ХӨГЖЛИЙГ МАНЛАЙЛАГЧДЫН БАГА ХУРАЛ Шангри Ла зочид буудалд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Олон улсын хүүхэлдэйн өдөр тохиож байна.
- Мөн Олон улсын дауны синдромын өдөр тохиож буй.
- 1991 оны энэ өдөр Францын алдарт хөлбөмбөгч Антуан Гризманн мэндэлжээ.
- 2006 онд нийгмийн сүлжээний алдарт Твиттер албан ёсоор байгуулагджээ.
- 2002 онд Ромын пап II Йон Павел Израйль улсад айлчиллаа. Энэ нь Ромын папын түүхэнд тус улсад айлчилсан анхны тохиолдол болсон юм.
- 1999 онд Бертран Пиккард болон Брайн Жонес нар дэлхийг агаарын бөмбөлөгтэй тойрсон анхны хүмүүс болов.
- 1994 онд НҮБ цаг уурын өөрчлөлттэй тэмцэх бодлогын баримт бичгийг боловсруулж эхэлжээ.
- 1990 онд Өмнөд Африкын захиргаанд 75 жил оршин тогтносон Намиби улс тусгаар тогтнов.