
Өнөөдөр гадаа -1 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
3 дугаар сарын 22-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 81 дахь өдөр бөгөөд он дуусахад 284 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -1 хэмийн хүйтэн бол шөнөдөө -12 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 17, нэг цагаан мэнгэтэй шар морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өнгө зүс доройтох гэнэ. Энэ өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2633.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.30, юань 393.80, вон 2.34 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 14.00 цагт Голомт банкны Яармаг салбарт 114-р сургуулийн ахлах ангийн сурагчдыг банк санхүүгийн байгууллагатай танилцуулах уулзалт болох юм.
- 10.00 цагт "Холидэй Инн" зочид буудлын хурлын танхимд ДЭЛХИЙН УСНЫ ӨДРИЙН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ, "Туул голын сав газрын төлөв байдлын үнэлгээ" төслийн үр дүнг танилцуулах уулзалт болно.
- “Монголын геологи хайгуул-2019” чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байгаа талаар УУХҮЯ, АМГТГ хамтран 11.00 цагаас мэдээлэл хийнэ.
- 09.00 цагт “Корпорейт конвейшн төв”-ийн Эвент холлд “MONGOLIA GOLD-2019” алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн 3 дахь удаагийн Олон улсын хурал, үзэсгэлэн болно.
- "Ардчилал ба оролцоот эдийн засаг" сэдэвт бүтэн өдрийн чуулган Туушин зочид буудалд болно.
- НМХГ-ын 5 давхрын хурлын танхимд цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлаж байна.
- Тээврийн цагдаагийн албанаас 12600 цагт ЦЕГ-ын ХМТ-ын мэдээллийн танхим /НЦГ-ын 107 тоот/-д мэдээлэл хийyt6
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Дэлхийн усны өдөр тохиож байна.
- 2017 онд Их Британийн нийслэл Лондон хотын Парламентын ордны гадаа террорист халдлага болж дөрвөн хүн амиа алдаж, 20 хүн шархдав.
- 2004 онд Палестинийн Хамас бүлэглэлийг үндэслэн байгуулагч Ахмед Яссин, хоёр бие хамгаалагч, бусад энгийн иргэдийн хамт Газын зурваст амиа алдав. Израйлийн нисэх хүчин Газын зурваст агаарын цохилт өгсөн нь амиа алдах гол шалтгаан болжээ.
- 1997 онд дэлхийн уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 14 нас 9 сартай Тара Лапински түрүүлж тус тэмцээний түүхэн дэх хамгийн залуу аварга болжээ.
- 1995 онд сансарт 438 хоног байж рекорд тогтоосон Оросын сансрын нисэгч Валерий Поляков эх дэлхийдээ газардав.
- 1993 онд компьютерийн технологийн "Интел" корпораци "Пентиум" чипийн анхныхыг худалдаанд гаргав. Анхны "Пентиум" 60 мегагерцын хурдтай, 100+ дүрсний үзүүлэлттэй, 64 байтын багтаамжтай байжээ.
- 1992 онд Албани улсад сонгууль болж Албанийн коммунист нам ялагдал хүлээж, Ардчилсан нам ялалт байгуулжээ. Ингэснээр тус улс коммунизм нуран унасан юм.