
Өнөөдөр Наурыз буюу Нарны баярын өдөр тохиож байна.
Наурыз бол хаврын өдөр, шөнө тэнцсэн өдөртэй давхацдагаараа онцлогтой. Наурыз гэдэг нь иран хэлний Ноу-“Шинэ”, Руз-“Өдөр” гэдэг үгээс бүрдэж оны эхний өдрийг илэрхийлдэг. Казах хэлэнд наурыз гэдэг нь жилийн эхэнд тэмдэглэгдэх өргөн олон түмний баяр, байгаль орчин, ан амьтан нойрноос сэрж амь ордог өдөр шөнө тэнцдэг цаг үе.
Хүндэтгэлийн энэ өдөр спиртийн төрлийн ямар нэгэн ундаа уухыг цээрлэнэ. Заншил ёсоор ахан дүүс, найз нөхөд, танил хүмүүс нэг нэгнийдээ зочилж, золгож мэндчилдэг байна. Казах түмний төлөөлөл өдгөө Баян-Өлгий аймагт төвлөрч амьдарч байна. Тус аймгийг 1940 оны 8 дугаар сард БНМАУ-ын Бага Хурлын шийдвэрээр байгуулсан. 93 мянган хүн амтай, үүний 93 хувь казах үндэстэн эзэлдэг.
Кахаз түмэндээ Наурыз буюу Нарны баярын мэндийг уламжилья.