
Өнгөрсөн баасан гарагт нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъяан мэдээлэл хийж прокурор Е.Сагсайтай холбоотой бичлэгийг дэлгэж олон нийтэд үзүүлсэн билээ.
Тэгвэл прокурор Е.Сагсай нэр төрд нь халдсан гэх үндэслэлээр шүүхэд хандахаар болсон байна. Мөн тэрээр ирэх даваа гарагт Э.Эрдэнэжамъяан нарын дэлгэсэн бичлэгтэй холбоотой тайлбарыг өгөх юм байна.