
Замын цагдаагийн баруун урд уулзварын гүүрэн гарцын бүтээн байгуулалт өнөөдрөөс үргэлжилнэ. Тиймээс Олимпийн гудамж буюу хүүхдийн паркийн зүүн талын түр замыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2019 оны 03 дугаар сарын 24-ний Ням гарагийн шөнөөс эхлэн хаалаа.
Тус гүүрэн гарцыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьж буй бөгөөд одоогоор 43.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Гүүрэн гарцын 96 тулгуурын 91-ийг нь хийж гүйцэтгэсэн. Үлдсэн таван тулгуурын өрөмдлөгийн ажил Олимпийн гудамжинд хийгдэх юм.