
Өнгөрсөн пүрэв гаригт Хятадын Янчень хотын химийн үйлдвэр дэлбэрсэн бөгөөд хэдэн арван хүн амиа алджээ. Янчень хотын арав гаруй эмнэлэгт 640 түлэгдэж шархадсан хүмүүс хүргэгдсэн бөгөөд олон хүний биеийн байдал маш хүнд байгаа аж.
Одоогийн байдлаар нас барсан хүний тоо 64 хүрсэн бөгөөд 28 хүн сураггүй болжээ. Харин дэлбэрэлт болсноос хоёр өдрийн дараа буюу бямба гаригт аврагчид барилгын нуранги дороос амьд үлдсэн нэг хүнийг олжээ. Дэлбэрэлт асар хүчтэй байсан тул газар хөдлөлтийн чичиргээ үсгэсэн байна. Тус үйлдвэр өмнө нь аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн шалтгаанаар торгуулж байсан ажээ. Иймэрхүү дэлбэрэлт 2015 онд Тяньжин мужид гарч байсан бөгөөд 165 хүн нас барсан байдаг. Холбогдох албаныхан дэлбэрэлтийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.