
Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал цаг үеийн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Эрдэнэт үйлдвэр тахимаа өгөх болоогүй. Бид мөнгө төлөх болоогүй. Нэг ч цент төлөх ёсгүй бөгөөд төлөхгүй байх хуулийн хамгаалалттай.
Арбитрын тухай хуулийн 49-р зүйл дээр Арбитрын үндсэн шийдвэрээс татгалзах үндэслэл гээд байгаа. Тэгэхээр арбитрын хуулиас татгалзах үндэслэл байдаг юм байна. 49-р зүйлийн 1.2-т шүүх дараах байдлыг тогтоосон бол арбитрын шийдвэрээс татгалзана гэж заасан.
Энэ хэрэг бол эрүүгийн гэдэг нь тодорхой болчихсон. Эрүүгийн хэрэг байхад арбитрын хэрэг гэж үзээд Лондонд шийдсэн. Тэгэхээр энэ заалтыг үндэслээд Монгол Улс татгалзах үндэслэл аль хэдийн бүрдсэн.
Монголын шүүх гадаадын арбитрын шүүхийг татгалзаж байсан үндэслэл байдаг. 2014 оны 04 сарын 12-ны өдөр 66 тоот захирамжаар гадаадын арбитрын шүүхийн шийдвэрээс татгалзсан. Тийм учраас Монгол Улсад татгалздаг практик байна..." гэлээ.