
Өнөөдөр гадаа 1 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
3 дугаар сарын 26-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 85 дахь өдөр бөгөөд он дуусахад 280 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 1 хэмийн дулаан бол шөнөдөө -4 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 21, зургаан цагаан мэнгэтэй хар нохой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2632.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.10, юань 392.10, вон 2.33 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт Эрүүл мэндийн яамны “А” танхимд Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд Мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь төслийн сургалтын нээлт болно.
- 11.00 цагт Эрүүл мэндийн яамны 306 тоот хурлын танхимд "Давсыг хоолны цэснээс хасъя!" сэдэвт хэвлэлийн бага хурал болно.
- “Үндэсний мэдээллийн төв”-д 11.00 цагаас ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг Үндсэн хуулийн цэцэд шалгуулахаар өгч байгаа талаар хуульч н.Ариунболд мэдээлэл хийнэ.
- 10.00 цагаас УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Геологийн төв лаборатори дээр ажиллана.
- Хангарьд ордны 1 давхарт 11.00 цагаас Ай Ти Эм 2019 ОУ-ын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн тухай хэвлэлийн бага хурал хийгдэнэ.
- УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1985 оны энэ өдөр "Карибын тэнгисийн дээрэмчид", "Анна Каренина", "Сүүлчийн шөнө" киноны од жүжигчин Кейра Найтли мэндэлжээ.
- Мөн 1979 оны энэ өдөр Английн алдарт дуучин Жей Шон мэндэлжээ.
- 2017 онд ОХУ-ын 99 хотод авлига, хээл хахуулийг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулагджээ. Оросын судалгааны "Левада" төвөөс явуулсан судалгаагаар нийт иргэдийн 38 хувь нь тус эсэргүүцлийг дэмжиж байсан бол 67 хувь нь ерөнхийлөгч В.Путиныг энэ асуудалд хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн байна.
- 2010 онд Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн "Чонан" хөлөг онгоц пуужинд харвуулж, 46 далайчин амиа алдав. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн ерөнхийлөгч үүнийг Умард Солонгосын хийсэн үйлдэл гэж зэмлэжээ.
- 2005 онд БНХАУ-ын боловсруулсан салан тусгаарлах үзэлтэй тэмцэх тухай хуулийг эсэргүүцэж Тайванийн нийслэл Тайпей хотод 200-300 мянган хүнийг хамарсан жагсаал болжээ.
- 1991 онд Парагвайн нийслэл Асунцион хотод МЕРКОСУР буюу Өмнөд Америкийн худалдааны холбоог Аргентин, Бразил, Уругвай, Парагвай улсууд байгуулав.
- 1954 онд АНУ-ын явуулсан "Шилтгээн" ажиллагааны хүрээнд Бикини шүрэн аралд анхны цөмийн туршилтыг явуулав. Туршилтын бөмбөгдөлт 11 мегатоноор хэмжигдэж байжээ.