
Өнөөдөр гадаа -2 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
3 дугаар сарын 27-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 86 дахь өдөр бөгөөд он дуусахад 279 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -2 хэмийн хүйтэн бол шөнөдөө -13 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 22, таван шар мэнгэтэй харагчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал идээ ундаа элбэг олдох гэнэ. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2633.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.40, юань 392.00, вон 2.33 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Зууны мэдээ сонины Мэдээллийн төвд 12.00 цагаас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх асан Л.Гансүх цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- “Хамтын оролцоотой байгаль орчны хяналт, шинжилгээ” сэдэвт семинар үргэлжилнэ.
- “Үндэсний мэдээллийн төв”-д 11.00 цагаас -“Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлээс “Эрдэнэт үйлдвэр” компанийн Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, Сингапурт бүртгэлтэй гэх “TJBCO” ХХК-д Тавантолгойн Ордын Зүүн Цанхид хууль бус олборлолт хийх боломж олгосныг таслан зогсоох тухай, “Хөдөлмөрийн хууль”-ийн шинэчилсэн найруулгын талаар байр сууриа илэрхийлнэ.
- 09.00 цагаас ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын 3 давхарт "Соёлын өвийг судалж хамгаалах Монгол-Солонгосын хамтарсан судалгаа" эрдэм шинжилгээний хурал болно.
- 10.00 цагаас "5А" асуудлуудаар Ажилгүйдэл гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд хийх форум Новотэл зочид буудалд эхэлнэ.
- “БАРИЛГЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН-2019" арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах "Хот байгуулалт, газрын харилцааны салбар зөвлөгөөн 09.00 цагт БХТ-ийн 5-р давхарт зохион байгуулагдана.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Олон улсын театрын өдөр тохиож байна.
- 1970 оны энэ өдөр Америкийн нэрт дуучин Греммийн наадмын тав, Америкийн хөгжмийн наадмын 11 шагналт, АНУ-ын бүх цаг үеийн шилдэг 100 дуучны нэг Mariah Carey мэндэлжээ.
- 2009 онд Индонезийн Ситу Гинтунг нэртэй далан нурж улмаар хиймэл нуур хот орсоноор 99 хүн амиа алдав.
- 1998 онд АНУ-ын Хүнс болон эмийн хяналтын хороо бэлгийн сулралтай эрчүүдийг виагра эм уухыг хүлээн зөвшөөрчээ.
- 1993 онд БНХАУ-ын даргын суудалд Жианг Земин суув.
- 1977 онд дэлхийн агаарын тээврийн түүхэнд хамгийн хөнөөлтэй осол болов. Канарын арлуудын Тенериф хотын нисэх буудалд Бойнг 747 онгоц мөргөлдөж 583 хүн амиа алджээ.
- 1975 онд Аляскыг дундуур нь холбосон байгалийн хийн хоолойг барьж эхлэв.