
Өнөөдөр Монголын морин спорт уяачдын холбоо ХААИС-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно.
Тодруулбал, Монголын морин спорт уяачдын холбоо дэргэдээ Эрдэмтийн зөвлөлтэй болж байгаа бөгөөд тус зөвлөл нь Хүний хөгжлийн, адууны хөгжлийн гэсэн хоёр дэд хэсэгтэй байх юм. Эрлийз, Монгол адууны үүлдэр угсаа, тэднийг хэрхэн ялгах зэрэг олон асуудалд Эрдэмтдийн зөвлөлийн адууны хөгжлийн дэд хэсэг анхаарах бөгөөд энэ ажлын хүрээнд өнөөдөр ХХААИС-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зураг ёслол болох гэнэ.