
Өнөөдөр гадаа 1 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
3 дугаар сарын 28-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 87 дахь өдөр бөгөөд он дуусахад 278 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 1 хэмийн дулаан бол шөнөдөө -12 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 23, дөрвөн ногоон мэнгэтэй хөх хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа элбэг олдох гэнэ. Энэ өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2633.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.30, юань 391.70, вон 2.33 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 12.10 цагт сар тал болно.
- “Холливуд Монголд” Олон Улсын Кино Уран Бүтээлчдийн Анхдугаар Наадам 2019 оны 5-р сарын 1-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болохтой холбогдуулан 11.00 цагт Туушин зочид буудлын 4-р давхрын СҮЛД танхимд хэвлэлийн бага хурал зарлажээ.
- 15.00 цагт Батлан Хамгаалахын яамны их танхимд Баянмонгол чуулгын нэгдсэн тоглолт үнэ төлбөргүй тоглогдоно.
- УИХ-ын ээлжит бус чуулганаар эрүү шүүлттэй холбоотой асуудал хэлэлцэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 10.00 цагт Хэвлэлийн бага хурал зарлаж байна.
- MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас дөрөвдүгээр сарын 5-нд болох жагсаалтай холбогдуулж Гэр хороолол хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.
- MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас Ардчилсан намын залуучууд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1986 онд Греммийн наадмын зургаан удаагийн шагналт Америкийн алдарт дуучин Леди Гага мэндэлжээ.
- 2005 онд Индонезийн Суматра арлын хойд хэсэгт байж болох хэмжээнээс зургаа дахин хүчтэй газар хөдөлж 1314 хүн амиа алдаж, 1146 хүн бэртэж, гэмтжээ.
- 1990 онд АНУ-ын ерөнхийлөгч Жорж Х.В.Буш олимпын аварга Америкийн гүйгч Жесси Овенсийг Конгрессын алтан медалиар нэхэн шагнав.
- 1969 онд Нобелийн шагналт Грекын яруу найрагч Гиоргос Сеферис Английн мэдээллийн BBC агентлагч Грекыг цэргийн дархтанууд захирч байгааг эсэргүүцсэн мэдэгдэл хийв.
- 1959 онд БНХАУ-ын Төрийн зөвлөл Төвдийн засгийн газрыг тараажээ.
- 1910 онд зохион бүтээгч Анри Фабре далавчаар холбосон тэнгисийн хөлөг зохион бүтээж түүгээрээ Мартижес голд хурдалжээ.
- 1802 онд одон оронч Хайнрих Вилгельм Маттайс Олдерс солирыг илрүүлжээ.