
Шатахуун тээвэрлэгч “Эль Хиблу-1” Ливийн усан онгоц Газар дундад тэнгист 100 гаруй Африкийн дүрвэгсдийг аварчээ. Ямар нөхцөл байдалд тэдгээр дүрвэгсдийг аварсан нь одоогоор тодорхой бус байна. Триполиос арваад км зайтай явж байгаад эл усан онгоц гэнэт чиглэлээ өөрчлөн Мальтын арлыг зүглэжээ. Эх сурвалжуудыг мэдээлж буйгаар хөлөг дээр байсан 100 гаруй дүгвэгсэд өөрсдийг нь эх орон руу нь буцаана гэдгийг сонсоод “Эль Хибву-1” усан онгоцыг барьцаалжээ. Мальтийн эрх баригчид барьцаалагдсан хөлөг онгоцыг өөрийн бүс руу оруулахгүй гэдгээ мэдэгджээ. Тус тэнгист Европыг зорьсон дүрвэгсэд байнга осолдож амь үрэгдэх болсон юм. 2015 онд л гэхэд Газар дундын тэнгист 3700 хүн нас барсан байна. Тэр жилдээ Европын Холбооны орнууд “София” нэртэй ажиллагаа зохион байгуулж тус тэнгист хууль бусаар хил нэвтрэх явдлыг таслан зогсоохын тулд эргүүл гаргажээ. Энэхүү ажиллагааны хугацаа ирэх есдүгээр сард дуусах ч Италийн Газар дундын тэнгист аврагдсан дүгвэгсэд эцэст нь тус улсад орогнон үлддэг хэмээн гомдол гарган ажиллагааг цааш үргэжлүүлэхийг эсэргүүцсэн ажээ. Мальт улс “Эл Хиблу-1” усан онгоцны чиглэлийг анхааралтай ажиглаж байгаа тухай мэдээлжээ.