
Өнөөдөр гадаа -2 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
3 дугаар сарын 29-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 88 дахь өдөр бөгөөд он дуусахад 277 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -2 хэмийн хүйтэн бол шөнөдөө -10 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 24, гурван хөх мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин эмгэг ирэх гэнэ. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2634.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.10, юань 391.20, вон 2.32 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- “Аримун” продакшны анхны уран бүтээлд болох “ХАЛУУН ЗҮРХ” уран сайхны киноны нээлтийн арга хэмжээ 18.00 цагт Шангри-Ла цогцолборын Өргөө-3 IMAX cinema-д болно.
- УИС-ийн Хууль зүйн сургуулиас санаачлан Монголбанк, ШӨХТГ, Отгонтэнгэр их сургууль хамтран "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн тулгамдсан асуудал" эрдэм шинжилгээний бага хурлыг 13.30 цагаас зохион байгуулна.
- 11.00 цагт МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд тус агентлагийн "Новости Монголии" сонин, Оросын соёл, шинжлэх ухааны төвтэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчдын дунд зарласан зохион бичлэгийн уралдааны дүнг танилцуулж, шагнал гардуулна.
- Хийсэн ажлынхаа хөлсийг бүрэн авч чадахгүй байгаа талаар багш, ажилтнууд 12.00 цагт МҮЭ-ийн холбооны байранд хэвлэлийн бага хурал зарлажээ.
- 10.00 цагт Нийслэлийн 1-р амаржих газарт кесерово хагалгааны иж бүрдэл гардуулан өгнө.
- 11.00 цагт Үндэсний мэдээллийн төвд "Элэгний хорт хавдрын хяналтын тогтолцоо Монголд Анх удаа" сэдвээр Хавдар судлалын үндэсний төв, "Хаппи веритас" ХХК хамтарч хэвлэлийн бага хурал хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2017 онд Их Британи улс европын зүйл заалтын 50-р хэсгийн дагуу Брекситээс гарах ажиллагаа албан ёсоор эхлэв.
- 2014 онд Англи, Уэльс ижил хүйстний гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрчээ.
- 2010 онд Москва хотын метронд амиа золиослогч хоёр этгээд бөмбөг дэлбэлж 40 хүн амиа алджээ.
- 2004 онд Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО-гын байнгын гишүүнээр Болгар, Эстони, Латви, Литва, Румынь, Словак, Словени улсууд нэгдэв.
- 1993 онд Хунтайж Эдуардын арлын захирагчаар Катерин Коллбек сонгогдож, Канадын засаг захиргаа удирдлагын нэгжийн түүхэнд энэ суудалд суусан анхны эмэгтэй болов.
- 1982 онд Канад улс үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж Канадын хатан хаанаар Их Британийн хатан хаан II Элизабетыг батламжлав.
- 1974 онд АНУ-ын Сансар судлалын агентлагын хөөргөсөн "Маринер 10" хөлөг Буд гаригийн тойрог замд нэвтэрсэн анхны хөлөг болжээ.