
Өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 31-ний өдөр Хүүхдийн хүчирхийллийн эсрэг төвөөс зохион байгуулсан “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг“ жагсаал улс орон даяар өрнөж, иргэд дуу хоолойгоо нэгтгэн тэмцэж байсан билээ. Тухайн үед төв талбайд олон зуун хүн цугларч, иргэний төлөөллийн олон байгууллагууд уриа лоозон барин тэмцэж байв. Мөн жил бүрийн энэ өдөр "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг" жагсаал зохион байгуулж байхаар болсон билээ. Гэтэл өнөөдөр тус жагсаалд зохион байгуулагч 10 гаруй хүнээс өөр хүн ирсэнгүй.