
Өнөөдөр гадаа 9 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
4 дүгээр сарын 01-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 91 дахь өдөр бөгөөд он дуусахад 274 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 9 хэмийн дулаан бол шөнөдөө -5 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 27, есөн улаан мэнгэтэй шар луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2634.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.10, юань 392.00, вон 2.33 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас "Эрх чөлөө" хөдөлгөөнөөс эрүүдэн шүүсэн хэргийн талаар Ерөнхий сайд болон ХЭҮК-д хандан шаардлага хүргүүлж мэдээлэл хийнэ.
- MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас “Зэс эрдэнийн хувь” компаниас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
- Барилгын салбарын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний VII” зөвлөгөөн 09.00 цагаас Corporate convention centre-д болно.
- Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Баянзүрх дүүрэгт болсон ИТХ-ын сонгуультай холбоотой асуудлаар МАХН-аас мэдээлэл хийнэ.
- 11.30 цагаас Үндэсний мэдээллийн төвд Гэр хороолол хөдөлгөөнөөс Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулсан жагсаалыг цагдаагийн байгууллага албан тараасан асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
- 11.00 цагт Монгол улсын анхны их сургуулийн дэргэдэх эмнэлэг болох АШУҮИС-ийн эмнэлгийн байрыг хүлээж авах ёслолын ажиллагаа болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Олон улсын инээдмийн баярын өдөр тохиож буй.
- 2004 онд технологийн алдарт Google компани цахим шуудангийн үйлчилгээ үзүүлэх Gmail программыг олон нийтэд танилцуулав.
- 2001 онд Нидерланд ижил хүйстний гэрлэлтийг хуульчилжээ.
- 2001 онд АНУ-ын тэнгисийн цэргийн нисэх хүчний EP-3E онгоц, Хятадын ардын чөлөөлөх армийн Шенян J-8 онгоцтой мөргөлдсөний улмаас Хятадын Хайнан аралд ослын буулт хийжээ.
- 1989 онд Их Британийн ерөнхий сайд Маргарет Тетчер татварын шинэ хууль санаачилсан нь олон нийтийн дургүйцэлтэй учирчээ.
- 1979 онд Иран улс 99 хувийн саналаар хаант ёсыг халж, бүгд найрамдах засаг улс болов.
- 1976 онд Америкийн иргэн Стив Жобс, Стив Возниак, Рональ Уейн нар АНУ-ын Калифорни мужийн Купертино хотод Apple компанийг байгуулав.