
Хувиараа тээвэр эрхлэгчдийн холбооноос Д.Сүхбаатарын талбайг тойрсон авто зам дагуу "Машинтай жагсаал" зохион байгуулж байна. Жагсагчид бүх төрлийн зээлийн хүүг хоёр дахин бууруулахыг Засгийн газраас шаардаж байна.
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас тэдэнд жагсаал зохион байгуулах дөрвөн хоногийн зөвшөөрөл олгосон гэж тус холбооны гишүүн Б.Цэгмэд хэллээ. Жагсаалд 10 гаруй тээврийн хэрэгсэл оролцож байна.
Ташрамд дурдахад, тус холбооноос өнгөрсөн оны 11 дүгээр сард шатахууны үнийг бууруулахыг шаардсан автомашинтай жагсаал зохион байгуулж байжээ.