
Өнөөдөр гадаа 27 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
7 дугаар сарын 18-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 199 дахь өдөр бөгөөд он дуусахад 166 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 27 хэмийн дулаан бол шөнөдөө 18 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 17, есөн улаан мэнгэтэй улаан луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өнгө зүс доройтох гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2665.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.30, юань 387.20, вон 2.23 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Жюү жицүгийн Азийн АШТ Бөхийн өргөөнд эхэллээ.
- 11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд өмгөөлөгч Ч.Энхээ цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
- 11.00 цагт Засгийн газрын III байранд Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний 6 сарын статистик мэдээллийг танилцуулна.
- 10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
- 11.00 цагт УИХ дахь АН-ын зөвлөл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Уругвай улсын Тусгаар тогтнолын өдөр тохиож байна.
- 1989 оны энэ өдөр Германы алдарт хөлбөмбөгчин Sebastian Mielitz мэндэлжээ.
- Мөн 1967 оны энэ өдөр Галзуу хурд цувралын гол дүрийн баатар, жүжигчин Vin Diesel мэндэлжээ.
- 1968 онд үндэстэн дамнасан "Интел" корпораци Калифорниад нээгдэж байжээ.
- 1925 онд Адольф Гитлер "Mein Kampf" хэмээх номоо гаргаж байжээ.