
Дорнод аймаг үүсэн байгуулагдсаны 88 жилийн ойн баяр энэ сарын 27-28-ны өдрүүдэд зохион тохиож байна. Энэ үеэр тус аймаг “Зүүн бүсийн хурд-2019” наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойг давхар тэмдэглэх аж. Мөн Монголын морин спорт, уяачдын холбооны Дорнод аймаг дахь салбар “Зүүн бүсийн хурд-2019” наадмын логоны уралдаан зарласан бөгөөд Улаанбаатар хотын оролцогч, дизайнер Г.Баясалын бүтээл шалгарсан байна.