
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг энэ сарын 16-ны өдөр УИХ-ын даргад өргөн бариад буй. Уг хуулийн төсөлтэй холбоотой саналыг иргэд, олон нийт болон зарим УИХ-ын гишүүн эсэргүүцэн цахим орчинд үзэл бодлоо идэвхитэй илэрхийлж байна.
Тэгвэл ЕТГ-ын дарга З.Энхболд энэ талаар хэлэхдээ "УИХ-ын гишүүдийг 108 болгож байгаа. Тоо нь олон болж байгаа ч эрх мэдэл нь хязгаартай болно. Засгийн газрын төсөв, татвартай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн болон Ерөнхийлөгч санал гаргах эрхийг хязгаарлана" гэв.
Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх хугацааг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тогтоох юм байна.