
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх Э.Оюунболд ес даван түрүүлсэн билээ. Тэгвэл түүнд "Алтай констракшн" ХХК-ийн зүгээс 169 сая төгрөгийн үнэ бүхий 2019 оны Lexus RX 350 загварын автомашиныг улам их амжилт гаргахыг ерөөн бэлэг барьжээ.
Сануулбал, наадмын дараа Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс Э.Оюунболдод таван өрөө байр бэлэглэсэн юм. Мөн түүнд улсаас "Nissan Patrol Y62" загварын авто машин бэлэглэсэн ч тэрбээр дуудлага худалдаагаар борлуулж, Хэнтий аймгийн эмнэлэгт тоног төхөөрөмж авч өгчээ.
