
Үндэсний баяр наадмын өдрүүдэд Хэнтий аймагт тэргэнцэртэй иргэнийг авто машинаар мөргөж гэмтээн зугтсан хэрэг гарчээ. Уг хэргийг үйлдсэн жолоочийг тус аймгийн цагдаагийн газрынхан илрүүлжээ.
Тодруулбал, осол гаргасан этгээд нь тээврийн хэрэгсэл жолоодон Хэнтий аймгийн Чингис сумаас Улаанбаатар хот руу зорчин явж байжээ. Тэрбээр 2019 оны долдугаар сарын 11-ны шөнө зам хөндлөн гарч явсан тэргэнцэртэй иргэнийг мөргөж гэмтэл учруулан зугтсан аж. Улмаар ослын газраас зугтаасан жолоочийг цагдаагийн бие бүрэлдэхүүн шуурхай олж илрүүлсэн байна. Осол үйлдсэн этгээд нь лам хүн байсан бөгөөд тэрбээр айсандаа зугтсан хэмээн мэдүүлжээ.