
Хүмүүс ногоо, жимсний хальсыг хөрсөнд хялбархан шингэдэг гэж үзэн аялал, зугаалгаар явахдаа ил задгай хаях нь элбэг. Тэгвэл сайн дурын байгаль хамгаалагчид Шотландын Бен Невис ууланд гадилын хальс хаяхгүй байх хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ. Учир нь тус уулнаас тэд сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд 8 кг гадилын хальс цуглуулжээ.
Тухайн бүсийн хамгийн өндөр энэхүү ууланд 160 000 аялагчдын хаясан хальс дор хаяж хоёр жил болж, байгаль орчныг бохирдуулж байна гэж тэд үзэж буй аж.

Байгаль хамгаалагчид 2009 оны 9-р сард дээрх уулын оргил хавиас 1000 орчим ширхэг гадилын хальс цуглуулж байсан удаатай юм. Хэрэв энэ байдал үргэлжилбэл байгалийн экосистемд аюул учирч болзошгүй гэнэ. үүгээр зогсохгүй жуулчдын хаясан жимс, гадилын хальс, элсэн чихэр зэргийг идвэл зэрлэг амьтдын биед муугаар нөлөөх нь гарцаагүй гэжээ. Иймээс сайн дурын хамгаалагчид "Та бүхэн тавтай сайхан аялаарай. Гэхдээ ямар нэг зүйл битгий үлдээгээрэй" хэмээн жуулчдад уриалж байгаа аж.

- Гадилын хальс - хоёр жил
- § Тамхины иш - 12 жил
- § Хуванцар сав- 10-1 000 жил
- § Plastic bottles - 500 years
- § Гялгар уут- 80 жил
- § Амны цаас алчуур – нэг сар болж байж үгүй болдог байна.